Friday, May 20, 2011

Мэндчилгээ - Захирлуудынхаа тухай хэлэх хэдэн үг

1994 оны Б.Оюунчимэг багштай 1а анги, 2004 оны А.Оюунчимэг багштай 10 а ангийг төгсөгчдөдөө болон багш нартаа ажилд нь амжилт, сайн сайхан бүхнийг хүсч Сургуулийнхаа 70 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлж, алс холын америк орноос мэндчилж байна.
АНУ Лас Анжелос хот Шинэжамц овогтой Хадбаатар 2009.09.20

Захирлуудынхаа тухай хэлэх хэдэн үг
Цэнд-Аюуш намайг 7-р бага сургуульд багшаар ирэхээс өмнө захирлаар ажиллаж байсан энэ хүний тухай багш нар маш сайнаар үргэлж дурсан ярьдаг байсан юм. Хожим нь сургалтын багын секторын эрхлэгчээр ажиллаж байхад нь танилцаж зарчимч шударга, өргөн мэдлэгтэй жинхэнэ бага ангийн мэргэжлийн болохыг нь мэдсэн юм. Багшийн ажлыг нь сурагчдынх нь сурлага хүмүүжлээр дүгнэдэг хичээлд нь суугаад, конспект, журнал, сурагчийн дэвтрийг үзэхэд ойлгогддог гэж ярьж байсан. Ажлынх нь онцлог нь хүнд зааж сургаж хүнийг хөгжүүлэхэд анхаардаг хүн байсан.

Анх намайг хүлээн авч ажил хөдөлмөрийн гарааг эхлүүлсэн захирал Зундуй гэдэг хүн байв. Энэ хүн 1963-1964 онд ажиллаж байсан бөгөөд дуу хөгжимд дуртай, хамтач, багш нэг бүрчлэн ажиллаж өдөр бүр нээлттэй хичээл хийж ололт амжилтыг нь дүгнэж өгдөг нилээн шуурхай хүн байлаа.
Дараа нь Т.Чойжилсүрэн захирал 1964-1967 онуудад ажиллаж байв. Захирал Чойжилсүрэн нягт нямбай, зохион байгуулах чадвартай, хамгийн гол нь хүний сайн чанарыг олж харах нүдтэй, хүнийг урамшуулж ажиллуулж чаддаг хүн байв. Багш нарынхаа нэр төрийг хамгаалж хүн бүрийн ахуй амьдралыг боломжоороо дэмжиж ажилладаг хүн байлаа. Эхнэр Ичинхорлоо нь заах арга барил сайтай, эвсэг, хүний сайн чанарыг хадгалсан сайхан сэтгэлтэй нэгэн байлаа. Энэ хоёр сайхан хүний ачаар хүнтэй ажиллах арга барил эзэмшиж бага сургуулийн захирлын ажлыг хүлээн авсан билээ.
1969-оноос И.Доржгүрхэм найман жилийн сургуулийн анхны захирлаар ирж ажилласан. Доржгүрхэм захирал эхнэр Маамгийн хамт Завхан аймгаас ирсэн юм. Ажлын асар их туршлагатай хамт олныг зохион байгуулах чадвартай, сургуулийнхаа материаллаг баазыг бэхжүүлэх, шеф байгууллага, эцэг эхтэй хамтран ажиллаж байлаа. Энэ хугацаанд Монголын багш нарын 4-р их хурал, АБЯ-ны шалгалт угтсан зэрэг их ажил өрнөж Багш Ч.Цэенхүү, И. Доржгүрхэм нар их хуралд төлөөлөгчаар оролоцж байлаа. Нэг сургуулиас 2 багш оролцож байсан нь манай сургууль хамт олны ажлыг үнэлж байсны жишээ юм.
Г.Маналжав захирал 1972 оноос эхлэн ажилласан УБИС-г улаан дипломтой төгссөн. Шижигнэсэн залуухан захиралд ажиллах эрч хүч дүүрэн, ёстой л “ Уулыг эргүүлж, усыг шуугиулах ” урам зоригтой ирж байсныг санаж бахархаж байна.
Маналжав захирал дайчин, шуурхай, зохион байгуулах чадвар өндөртэй, хичээлээс гадуурх хүмүүжлийн ажил “ Дөл ” тоглолт төрөл бүрийн дугуйлан секцүүдийг ажиллуулж жилийн эцэст тайлан хамгаалалт хийж дүгнэдэг байв. Багш ажилчдын ажиллах идэвхийг өрнүүлж дүүргийн болон сургуулийн аварга багш, секц, нэгдлийг шалгаруулж гэрчилгээ олгодог байв. Энэ үеийг эргэн дурсахад их ажил өрнөсөн бүтээлч хөдөлмөрийн үеүд байлаа. Шинээр сэдсэн ажил бүрээ хэрэгжүүлж үр дүнг нь тооцож ажилладаг байсан нь залуу захирлын ажлын нэг онцлог нь байлаа.
1983 оноос Ч.Өвгөн захирлаар ажилласан. Өвгөн захирал дүүргийн намын хороонд олон жил ажилласан учир ажиллах, сургуулиудын тэргүүн туршлагаас судалж нэвтрүүлэх, үзэл суртал хүмүүжлийн ажлын талаар асар их туршлагатай хүн байлаа. Хүмүүжлийн ажлыг сурлаганд чиглүүлэн кабинетуудыг техник хэрэгслээр хангаж, ”Хоцрогчгүй хамт олон”, “ Цэвэр сайхан бичигтэн”, “ Аварга тоочин”, “ Зөв бичигтэн” зэрэг хөдөлгөөнийг өрнүүлж улирал, жилээр дүгнэж гэрчилгээ олгож байсан нь багш сурагчдын идэвхийг өрнүүлсэн сайн ажил байлаа. Сургуулийнхаа материаллаг баазыг бэхжүүлж 10 жилийн сургуулийг байгуулж өгсөн гавъяатай хүн юм.

No comments:

Post a Comment

Сарын бестселлер бичлгүүд